Энэ бол миний л бодол...
Dateline: 2011-06-03
Хүчдэл заагч...

Хуулахдаа биш харж санаа авахдаа шүү жаалуудаа...

Хүчдэл заагч

 

Зориулалт. Цахилгаан тоноглолын гүйдэл дамжуулах хэсгүүд хүчдэлтэй эсэхийг шалгана. Тухайлбал :  гүйдэл дамжуулах хэсгүүд таслагдсан эсэхийг, цахилгаан тоноглолууд гэмтсэн эсэхийг цахилгаан хэлхээ тасарсан эсэхийг шалгана. Хүчдэл заагчууд нь хүчдэлтэй хэсгийг мэдээллэх гэрлэн дохиотой байдаг. Хүчдэл заагчийг 1000 В хүртэлх хүчдэлтэй тоноглолд хэрэглэгддэг хүчдэл үаагч, 1000 В-оос доош хүчдэлд хэрэглэгддэг хүчдэл заагч гэж ангилна.

Хийц. Хүчдэл заагч нь 3 үндсэн хэсгээс бүрдэнэ.

1.    Ажлын хэсэг.

2.    Тусгаарлах хэсэг.

3.    Бариулын...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-06-02
Орос хэл 101 хичээл дээр хийж байсан бие даалтууд...

Хуулахдаа биш харж санаа авахдаа шүү жаалуудаа...

Хаа байсан 1-р курсын юм байна хайран дэвтрээ шатааж байхаар ядаж хийж байсан бие даалтуудаа блогтоо хадгалж үлдэе гэж бодоод хийчлээ...За байз Эрдэнэчимэг, Дараа нь Байгаль багш дээр үзэж байсын байна...Бас 2 үзцээн хаха...Гэхдээ муудаа биш хамаг юмаа хийчээд мэднэ чадна гэж онгирч тасалсаар байгаад......За за тэрч яахав хэрэг бол

Бие даалт 1.   Вода – Ус

Ус нь дэлхий дээр маш их тархсан  нийлмэл бодис юм. Дэлхий гадаргын ¾ -ийг ус эзэлдэг. Үүнд : далай, тэнгис, гол мөрөн, нуур зэрэг орно. Агаар мандалд мөн их хэмжээний ус хий хэлбэртэй оршдо...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-05-13
Дэлхийд хосгүй Гиннесийн номонд орохоор нэгэн зүйлийн гэрч болцгоолоо...

Өнгөрсөн 3-дугаар сарын 18-нд нээлтээ хийсэн оюутны универсиад 10-р наадмын хүрээнд зохион байгуулагдаж байгаа уралдаан тэмцээний нэг төрөл нь сагсан бөмбөгийн тэмцээн байлаа...Энэхүү тэмцээн  өчигдөр ШУТИС-ийн төв байрны зааланд явагдсан бөгөөд МУИС болон Монгол Солонгосын хамтарсан техник технологийн коллежийн эрэгтэй баг тамирчид хоорондоо таарч тоглосон юм. 10-н минутаар 4н үе тоглосон энэ тоглолт эхнээсээ арай арай арай л дэндүү тоглолт болж өндөрлөсөн билээ...Эхний үе дуусах үед онооны харьцаа тавин хэд 2 гэж байлаа ккк...Гэхдээ би үзэж чадаагүйлдээ хичээлтэй байсан болохоор...Харин дуус...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-05-11
РПВ-358 схем...

Хуулахдаа биш харж санаа авахдаа шүү жаалуудаа...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-05-11
РПВ-258 схем...

Хуулахдаа биш харж санаа авахдаа шүү жаалуудаа...


. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-05-07
Неклепаев...Курсын төсөлд хэрэгтэй Маш хэрэгтэй олддоггүй ном шүү...

За энэ Неклепаев гэдэг ном бол 4-ийн хавар ордог мэргэшүүлэх хичээлийн курсын төсөл гэж хичээлд ашиглагдах ганц гол ном нь юм байгаамаа...Номын сангийн фондонд 2хон ширхэг байдаг ном шүү татаж аваад ашиглана биз...Генератор трансформатор тосон таслуур сонгоход чинь хэрэг болно...


х

Dateline: 2011-03-23
D-Rose чи MVP...Чи Чадна...

90-ээд оны дунд үед Монголчууд бид НБА гэж зүйлийг шимтэн үзэж эхлэж байсан...Тэр үед би жаахан байсандаа. Тэр үед нба үзэж анх мэддэг болсон мань мэтийн сэтгэлд хамгийн түрүүнд буудаг баг яахын аргагүй Чикаго Буллс билээ...Жордан ах, Пиппен, Родман, Хорватын пуужин хочит Тони Кукоч, Австралийн легионер Лүк Лонглэй, мэргэн бууч дэгдээхэй шиг жижхэн шар Стив Кэрр, Жон Паксон гэх мэтчилэн агуу хүмүүс байж дунд нь завсарлаж 6-н удаа түрүүлжээ...Тухайн үед бас од байсан олон сайхан тоглогчид байсансан. Тэр үеийн нба-г би тэр хүмүүсээр л төсөөлдөг. Чарлз Барклэй, Патрик Евинг, Жон Старкс, Карл Мэло...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-03-11
Автомат таслуур...

Сэдэв : Автомат таслуур

Эх сурвалж : Ном хэвлэлээс

Автомат таслуур нь хэвийн горимын үед шуурхай сэлгэн залгалт хийх,  аваарийн горимд хэт ачаалалд хүчдэл буурахад цахилгаан хэлхээг автоматаар  таслах зориулалттай төхөөрөмж юм.  Нумыг агаарт унтраадаг учраас  автомат таслуурыг агаарын гэж нэрлэдэг.  Автоматыг их гүйдлийн, бага хүчдлийн, урвуу чадлын гэж ангилдаг. Автомат таслуур нь нэг, хоёр ба гурван туйлтай хийгддэг. Ажиллах хугацаанаас хамааруулан хэвийн  (0.02-0.1с) сэлгэлтийн (1с хүртэл тохируулах) ба хурдан үйлчилгээтэй (0.005с) гэж ангилна. Эдгээр автоматуудыг 660В хүртэ...

. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-03-11
Өндөр хүчдэлийн техник...Техника Высоких Напряжений 2...Маш хэрэгтэй ном шүү...

Энэ номонд нь болохоор хийн цахилалт, Трансформаторын тусгаарлага, цахилгаан машины тусгаарлага, генераторын импульсын гүйдэл, хэт хүчдэлийн хамгаалалт түүний ангилал, дотоод хэт хүчдэл, хий дэх ионизацын процесс, Пашений хууль, титэмт цахилалт гэх мэт бас их олоон зүйл байгаа шүү хүмүүсээ...


. Сэтгэгдэл бичих

Dateline: 2011-03-11
Өндөр хүчдэлийн техник...Техника Высоких Напряжений 1...Маш хэрэгтэй ном шүү...

За энэ удаад би өндөр хүчдэлийн техник хичээлийг үзэж байхдаа ашиглаж байсан номнуудаасаа 1 Орос номыг оруулж байна...Цахилгааны талын инженерүүдэд их л хэрэгтэй номдоо. Маш ойлгомжтой ном...За энэ номонд юу юу байна вэ гэхээр тусгаарлагч, түүний характеристик, шугамын болон дэд станцын тусгаарлагч, дотоод тусгаарлагч, хүчний трансформаторын, хүчний кабелийн, өндөр хүчдэлийн тусгаарлагчууд, цахилуур, генераторын импульсын хүчдэл, хэт хүчдэлийн ерөнхий характеристик, хэт хүчдэлийн хамгаалалт, дэд станцын хамгаалалт гээд их олон зүйл байгаа...Татаж аваад ашиглаарай...


...

. Сэтгэгдэл бичих