Энэ бол миний л бодол...
Dateline: 2014-07-29
Уучилж болох ч хүлээж авахгүй...

      Эх хүн гэж яг ямар хүн байдаг вэ? Өнөөдөр энэ талаар их бодсон ч гэлээ хариултыг нь олоогүй. Магадгүй хэзээ ч олохгүй байх. Магадгүй хүмүүс хэлэхдээ чи өөрөө хүүхэдтэй болсон цагт ойлгох байх гэж хэлэх байх. Үнэндээ бол үгүй. Ягаад, ягаад гэж үү? Ягаад гэвэл тэр цагт тэрнээс илүүтэйгээр үртэй байх ямар байдаг тэр сайхан мэдрэмжийг мэдрэх болно. Биднийг төрүүлсэн хүнд хэлэхэд чи бол эмэгтэй хүн байж болох ч эх хүн бол биш. Хэдий их хугацааг хамт туулаагүй ч аз жаргалтай гэр бүлийг бий болгох гэж ирсэн бидний аавыг минь үл хүндэтгэн өөр хүнтэй сүйлэрч, ихэр охидоо аавтай минь нь хамт орхин хаалгаар гарч явахдаа сэтгэлд чинь биднийг гэх сэтгэл нэг ч үлдээгүй байсан гэж үү? Үнэндээ үгүй л биздээ тэр үед хань нөхөр, бяцхан хүүхдүүдээс чинь илүү хормын төдийд энгэрийг чинь дулаацуулж байсан тэр хүн чинь бодогдож байсан байх. Тэр хаалгаар гарч явсанд чинь одоо ч баярлаж байна. Хэрэв тэр хаалгаар гараагүй байсан бол одоог хүртэл аавыг минь араар сүйлэрч их л шаналгаж зовоох байсан байх.Тэрнээс гадна өөрөөс чинь муу үлгэр дууриал авч би гэдэг хүн замаа алдах ч байсан юм билүү. Харин нэг хүүхдээ алдахад өөрт чинь юу бодогдож байсан бэ? Миний хувьд энэ харуусал, уй гашууг өөрөөс чинь болсон тийм биз. Төрсөн эх нь байж боломгүй үйлдэл хийж эр нөхөр, үр хүүхдээ бузарласан юм чинь мэдээж хэрэг шүү дээ... Өөрийг чинь асар их, энэ хорвоод байж боломгүй муу үгээр хараах авч эцэст нь аав минь сайхан сэтгэлээр хайрлаж өсгөсөн болохоор уучилж болох ч хүлээж  авахгүй...

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд





:-)
 
xaax