Энэ бол миний л бодол...
Dateline: 2018-05-05
Тэр эмэгтэй яг юу боддог бол...

     Автобус хүлээн зогсож байхдаа, бороотой өдөр цонхоор харж байхдаа, ач хүүгээ гадаа тоглохыг нь харж суухдаа, зуны дулаан орой гадаа алхаж байхдаа, цаг бүр эсвэл хааяа ч гэсэн тэртээх олон жилийн өмнө хаягдсан бидний талаар боддог болов уу. Аль эсвэл одоогийнхоо амьдралд сэтгэл хангалуун амьдарч байгаа болохоор бидний талаар бодох нь битгий хэл байдгийг ч мартсан байхдаа. Гэтэл бид бол тийм биш...Бид үргэлж өөрийн чинь талаар боддог гэдгийг өөрөө мэдэхгүй л байхдаа. Мэдээж сайхан талаас нь боддоггүй л дээ... Анх бидний орхиж явахдаа яг юу бодож байсан...бидний хараад сэтгэл чинь өвдөөгүй л биздээ, зүгээр л өөрийнхөө тэрхэн зуурын жаргалаа илүүд үзээд одоо сайхан амьдарч байна уу...Хоёрын хоёр хүүхдээрээ сольсон амьдралдаа сэтгэл хангалуун байж чадаж байна уу...

     Харин бидний эхгүй амьдрал ямар байсныг мэдэхүү. Өөр шиг чинь эхтэй байгаагүйдээ баярладаг...Харин бусдаас бидэнд нөлөөлөх сэтгэгдэл, биднийг харж байгаа харц, хандаж байгаа хандлагууд үргэлж биднийг үзэн ядсан, арчаагүй, өрөвдөлтэй харагдаж байсныг үргэлж мэдэрдэг. Бид өөрсдийн гэсэн биемахбодь байхад ягаад үргэлж бүх зүйлийг эхтэй нь дүйцүүлж харьцуулж харах ёстой гэж. Биднийг үзэн ядсан, өрөвдсөн харц, эхгүй охид буруу зүйл хийдэг мэтээр хардаг бусдын харцыг үргэлж үргэлжилсээр л. гэхдээ яая гэхэв энэ чинь л бодит амьдрал шүү дээ ... энэ чинь л бидний бодит байдал.

     Бидний бодол энэ хэмжээнд л байна... Харин тэр эмэгтэй яг юу боддог бол...
                                                                

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд





:-)
 
xaax