Энэ бол миний л бодол...
Dateline: 2014-07-29
Аав минь...

             Энэ хорвоод амьдрахдаа өөрийг нь хайрлана гэж итгэж ирсэн нэгэн эмэгтэйтэй амьдралаа холбосон. Хамтдаа удаан амьдраагүй ч гэлээ хөөрхөн ихэр охидтой болж ирээдүйрүүгээ тэмүүлсэн хоёр. Цаг хугацаа тийм ч их өнгөрөөгүйч гэлээ тэр бүсгүйд хууртагдаж, доромжлуулж, мэхлэгдэж явсанаа хожим мэдсэн. Хоёр охинтойгоо хоцорч үлдсэн аав минь цаашид хэрхэн амьдрахаа бодохын зэрэгцээ нэг охиноо өвчинөөр алдаж шаналж бэтгэрсэн ч сэтгэлийн хатуужлаар ганц охиноо аван дахин шинэ амьдрал руу тэмүүлсэн. Ганц охиноо сайхан амьдруулах гэж харь оронд очин хараар амьдарч цагтдаад хөөгдөн барин наймаа хийж явахдаа охиноо хүний хүнд үлдээгээд явсандаа санаа нь их зовсон байхдаа. Аав минь их дуу цөөтэй гэнэн нэгэн. Багш мэргэжилтэй, гурван хүүхэдтэй, нөхрөөсөө салсан бэлэвсэн эмэгтэйтэй хатран амьдарсан. Хуучин дурсамжаа санахад аавынхаа гарнаас хөтлөн кино прокатны газар очиж “Ну погади” хүүхэлдэйн киног авч үзэж байсан үе л тодхон санадаг. Өдгөө 26 наслахдаа аавдаа “хайртай шүү ааваа” гэдэг үгийг нэг ч удаа хэлж байгаагүй юм байна. Мэдээж 20 жил хоёр өөр улсад амьдарч ирсэн хүмүүс тиймэрхүү үгийг дуртай үедээ хэлэх хэмжээний дотно биш нь үнэхээр хэцүү юм. Хэрэв бусад аав охин 2 шиг харилцаатай байсан бол хичнээн сайхан бэ! Тэгсэн бол аавынхаа “би зовж байна, шаналж байна, надад хэцүү байна, өвдөж байна” гэж хэлэхийг нь сонсохсон. Даанч тиймэрхүү зүйлсээ надад хэлэхгүй байгаа нь үнэхээр сэтгэл өвтөгдөг. Сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж чаддаг байсан бол аав минь одоо өөрийг нь гэх сайхан эмэгтэйдээ танилцан хамтдаа үхэн үхтэлээ амьдрах ч байсан юм билүү...Аавдаа би хайртай...

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2014-07-30 -

Бичсэн: Зоригт ван

Болнодоо болно болох л болно...

. Шууд холбоос

2014-07-29 - Баярлалаа...

Бичсэн: ТуKа

Урмын үгийг чинь үргэлж санаж явах болноо баярлалаа

. Шууд холбоос

2014-07-29 -

Бичсэн: Зочин

amidrald dandaa davs amtagdana gej baihgui naiz min.neg l udur buramaar byalhsan az jargal cham deer min irnee ter boltol uuriguu ter ih az jargaliig huleej avhad setgel bie zurhee beldeerei

. Шууд холбоос





:-)
 
xaax