Энэ бол миний л бодол...
Dateline: 2018-08-17
Миний Догь Залуу

          Түүний ярихыг сонсохгүй байхын аргаггүй дуу хоолой, түүний инээж байгааг хараад хайрлахгүй байхын аргаггүй түүний инээмсэглэл, түүний гараас нэг атгавал тавихыг хүсэхгүй атгалт, түүний зүрхний цохилтыг нь сонсож тэврэн хэвтээд л баймаар, нүд хамар дээр үнсэх түүний зөөлөн уруул, ширүүн харагдах хэдий ч түүний минь харц хамгийн зөөлхөн нь, тэр бол миний Догь залуу...

          Хийж өгсөн хоолыг минь амтархан идэх түүний үйлдэл, сонсож буй хөгжмөө мэдэрч буй түүний мэдрэмж, хөгжмийн аянд хөдлөх түүний хөдөлгөөн, 
кино үзэхдээ анхаарлаа хандуулж буй түүний чухал царай, өглөө түүнээс түрүү...

Шууд холбоос

Dateline: 2018-05-05
Тэр эмэгтэй яг юу боддог бол...

     Автобус хүлээн зогсож байхдаа, бороотой өдөр цонхоор харж байхдаа, ач хүүгээ гадаа тоглохыг нь харж суухдаа, зуны дулаан орой гадаа алхаж байхдаа, цаг бүр эсвэл хааяа ч гэсэн тэртээх олон жилийн өмнө хаягдсан бидний талаар боддог болов уу. Аль эсвэл одоогийнхоо амьдралд сэтгэл хангалуун амьдарч байгаа болохоор бидний талаар бодох нь битгий хэл байдгийг ч мартсан байхдаа. Гэтэл бид бол тийм биш...Бид үргэлж өөрийн чинь талаар боддог гэдгийг өөрөө мэдэхгүй л байхдаа. Мэдээж сайхан талаас нь боддоггүй л дээ... Анх бидний орхиж явахдаа яг юу бодож байсан...бидний хараад сэтгэл чинь өвдөөгүй л...

Шууд холбоос

Dateline: 2014-07-30
Хайрлуулах эрхтэй...

      Өнөөдөр миний бодлыг өнчин хүүхдүүдийн талаарх бодол эзэмдсэн. Тэдний ихэнх нь эцэг эхдээ хаягдсан, асран халамжлах боломжгүй байдаг. Тэдний ихэнх нь эцэг эхдээ хаягдсандаа гоморхож муу хүмүүстэй нийлж буруу зам руу явах нь их байдаг. Хүмүүс “Бидний амьдрал хувь тавилангаараа явдаг” гэж ярьдаг. Гэтэл тэр хүүхдүүдийн хувь тавилан энэ гэж үү? Яагаад заавал тэд гэж, яагаад заавал тэдний эцэг эх ийм амьдралаар амьдрах ёстой гэж. Гудамжаар явьж байгаа хүмүүс тэднийг харахаараа л ат зэтгэр харсан мэт л байдаг. Зан араншингийн хувьд бүдүүлэг байх боловч тэд чинь араатан биш ердөө л хүүхдүүд шүү...

Шууд холбоос

Dateline: 2014-07-29
Мартагдсан дурсамж...

     Нэгдүгээр ангийн жаахан хүүхэд байхдаа хойд ээж дээрээ үлдэхдээ хүүхдийн гэнэн цайлган сэтгэлээрээ үлдсэн. Аав минь биднийг сайхан амьдруулах гэж харь орныг зорин хар бор ажил хийх гэж явсаныг нь ч ойлгодоггүй байлаа. Гэтэл хойд эх маань бидний байранд амьдарч, салсан нөхөртэйгээ холбоотой байдгийг нь хожим л ухаарч билээ. Тэрхүү гэр бүлтэй амьдарч байхдаа 10-р хорооллын замын урд талд байдаг бензин колонк дээр шөнийн 02:00 цаг хүтэл ундаа зарж, гэрийн халуун хоол хир барагтаа идсэн үү үгүй хүмүүсийн идэж хаясан алимны голыг авч амтархан иддэг байж. Тэр үед тэр алим үнэхээр амттай байсан ...

Шууд холбоос

Dateline: 2014-07-29
Ганцхан чиний эгч...

     Хааяа ч гэсэн ганцаараа байхдаа шаналдаг уу? Харин би тэгдэг. Энэ үг маань найз нөхөдгүй гэж байгаадаа биш юм. Би дээрээ ах, эгч доороо дүүтэйсэн бол хичнээн сайхан байхсан. Хэдийгээр ихэр байсан гэж хэлэх дуртай ч одоо надад үнэхээр хэцүү байдаг. Тэрнийг маань Энхтуул гэдэг. Энэ л ертөнц дээр мэндлэхдээ хамтдаа мэндэлсэн ч өсөж том болох хугацаандаа үнэхээр хамтдаа байсангүй.Тэр маань жаахан байхдаа өвчний улмаас энэ дэлхий дээр үлдсэнгүй. Хэрэв тийм харамсалтай зүйл болоогүй бол бид хамтаа байх байсан. Бүх л цаг үед... Зовлон шаналал, жаргалтай үед хамтдаа байж энэ бүгдийг даван туулах ...

Шууд холбоос

Dateline: 2014-07-29
Уучилж болох ч хүлээж авахгүй...

      Эх хүн гэж яг ямар хүн байдаг вэ? Өнөөдөр энэ талаар их бодсон ч гэлээ хариултыг нь олоогүй. Магадгүй хэзээ ч олохгүй байх. Магадгүй хүмүүс хэлэхдээ чи өөрөө хүүхэдтэй болсон цагт ойлгох байх гэж хэлэх байх. Үнэндээ бол үгүй. Ягаад, ягаад гэж үү? Ягаад гэвэл тэр цагт тэрнээс илүүтэйгээр үртэй байх ямар байдаг тэр сайхан мэдрэмжийг мэдрэх болно. Биднийг төрүүлсэн хүнд хэлэхэд чи бол эмэгтэй хүн байж болох ч эх хүн бол биш. Хэдий их хугацааг хамт туулаагүй ч аз жаргалтай гэр бүлийг бий болгох гэж ирсэн бидний аавыг минь үл хүндэтгэн өөр хүнтэй сүйлэрч, ихэр охидоо аавтай минь нь хамт орхин...

Шууд холбоос

Dateline: 2014-07-29
Аав минь...

 Энэ хорвоод амьдрахдаа өөрийг нь хайрлана гэж итгэж ирсэн нэгэн эмэгтэйтэй амьдралаа холбосон.Хамтдаа удаан амьдраагүй ч гэлээ хөөрхөн ихэр охидтой болж ирээдүйрүүгээ тэмүүлсэн хоёр. Цаг хугацаа тийм ч их өнгөрөөгүйч гэлээ тэр бүсгүйд хууртагдаж, доромжлуулж, мэхлэгдэж явсанаа хожим мэдсэн. Хоёр охинтойгоо хоцорч үлдсэн аав минь цаашид хэрхэн амьдрахаа бодохын зэрэгцээ нэг охиноо өвчинөөр алдаж шаналж бэтгэрсэн ч сэтгэлийн хатуужлаар ганц охиноо аван дахин шинэ амьдрал руу тэмүүлсэн. Ганц охиноо сайхан амьдруулах гэж харь оронд очин хараар амьдарч цагтдаад хөөгдөн барин наймаа хийж явахдаа ох...

Шууд холбоос