Энэ бол миний л бодол...
Dateline: 2018-08-17
Миний Догь Залуу

          Түүний ярихыг сонсохгүй байхын аргаггүй дуу хоолой, түүний инээж байгааг хараад хайрлахгүй байхын аргаггүй түүний инээмсэглэл, түүний гараас нэг атгавал тавихыг хүсэхгүй атгалт, түүний зүрхний цохилтыг нь сонсож тэврэн хэвтээд л баймаар, нүд хамар дээр үнсэх түүний зөөлөн уруул, ширүүн харагдах хэдий ч түүний минь харц хамгийн зөөлхөн нь, тэр бол миний Догь залуу...

          Хийж өгсөн хоолыг минь амтархан идэх түүний үйлдэл, сонсож буй хөгжмөө мэдэрч буй түүний мэдрэмж, хөгжмийн аянд хөдлөх түүний хөдөлгөөн, 
кино үзэхдээ анхаарлаа хандуулж буй түүний чухал царай, өглөө түүнээс түрүүлж сэрээд түүний хүүхэд шиг унтаж төрхийг харах, хошуугаа цорвойлгоод эрхэлж буй түүний эелдэгхэн харц, юунаас ч битгий ай гэж байгаа мэт түүний чанга тэврэлт, тэр бол миний Догь залуу... 

            Холдох бүртээ хурдан ирээсэй гэж хүсэх миний хүсэл, тэр минь ядарч байгаа болов уу гэх миний бодол, битгий гуниглаасай гэх миний санаа зовнил, өөрийг нь хайрлах гэр бүлтэйгээ уулзах бүртээ инээмсэглэн уулзахыг нь харах, өөрсдийн шинэ ертөнцийг хамтдаа бүтээх хүн бол...Тэр бол миний ББ, тэр бол миний Догь залуу

          

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд





:-)
 
xaax