Энэ бол миний л бодол...
Dateline: 2014-07-29
Мартагдсан дурсамж...

     Нэгдүгээр ангийн жаахан хүүхэд байхдаа хойд ээж дээрээ үлдэхдээ хүүхдийн гэнэн цайлган сэтгэлээрээ үлдсэн. Аав минь биднийг сайхан амьдруулах гэж харь орныг зорин хар бор ажил хийх гэж явсаныг нь ч ойлгодоггүй байлаа. Гэтэл хойд эх маань бидний байранд амьдарч, салсан нөхөртэйгээ холбоотой байдгийг нь хожим л ухаарч билээ. Тэрхүү гэр бүлтэй амьдарч байхдаа 10-р хорооллын замын урд талд байдаг бензин колонк дээр шөнийн 02:00 цаг хүтэл ундаа зарж, гэрийн халуун хоол хир барагтаа идсэн үү үгүй хүмүүсийн идэж хаясан алимны голыг авч амтархан иддэг байж. Тэр үед тэр алим үнэхээр амттай байсан юмдаг. Оройн хоолонд хэрэглэх гэж зуурч бэлдсэн түүхий гурилнаас нь тасдаж аван нууцаар иддэг ч байж. Тэр үеийг тийм ч их санадаггүй ч гэлээ халуун, амттай хоол иддэгүй байсан юм байхдаа... Гараа нил хөх няц болгочихоод явж байхдаа авга эгч, ах нартаа тааралдахыг яана. Юу болоов гэж учрыг асуухад нь хүүхдийн жаргалтай харцаар нүдээрээ инээж уначихсан, юманд цохичихсон гэж хэлдэг байж билээ. Хойд эхийн маань ээж нь гээд туранхай эмгэн их л айхтар эмгэн байж билээ. Хүний өөрийн гэлгүй биднийг ч тэр нарийхан резинэн ташуураар ч ташуурдаж сургадаг байж билээ. Нэгэн удаа тэр ташуурыг нь нууцаар авч хаяхаар болоод гаргаж хаяж билээ. Гэтэл удалгүй маргааш нь гэм хийсэн биднийг ч загнаж зэмлэн уурсахдаа ташуураа гарган ташуурдаж билээ. Бид ч мэл гайхаж хоцорсон. Үнэндээ бид хүүхдүүд байсан болохоороо пункер дотор нь биш гадна талд нь орхисоноос л тэр л дээ...Энэ бүхнийг бодож хойд эцэг, эхчүүдийг хүний хүүхэд гэж бодон тэгж харгис хэрцгий байдаг гэж боддог байсан... Миний хамаатнаас дутахааргүй сайхан сайхан ах эгч нар бий. Хүний хүүхэд гэж ялгалгүй өөрийн хүүхэд шиг л хайрладаг хүмүүс байдаг гэдгийг харж, ухаарч авсан. Тэдэндээ баярлалаа...

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2020-11-25 -

Бичсэн: Zoloo (зочин)

Vneheer setgel uvtgum.tvvh bna gehdee yg l minii hvvhed nasiig min sanagduullaa gunigtai dursamjuud gehdee odoo ingeed bodohod hvvhed nas min hamgiin az jargaltai gegeeleg setgel min ymar ch her tolbo bhgvi saihan nas min bj dee

. Шууд холбоос

2014-08-21 -

Бичсэн: Зочин

Setgeldee gereltei hun hezeed ter n bohohguu hun neveeree ulddeg gedeg. Hetsuu berh ch gsn setgeldee galtai yvaad chin bayartai bn. Amidral bidend olon shan beleg beldden bgaa.

. Шууд холбоос





:-)
 
xaax